Sunday, November 6, 2011

урсан өнгөрөх өдөр нь

номын санд тулгамдаж буй асуудал


номын санд тулгамдаж буй асуудал
1. Номын сангийн өмнө тулгамдаж буй асуудлууд
Манай улсын нийт номын санчдын дунд судалгаа хийж үзэхэд 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн бус, бэлтгэгдсэн мэргэжилтэн өнөөгийн мэдээллийн технологиос хоцрох хандлага харагдаж байна. Энэ нь нэг талаас нийгмийн мэдээллийн хэрэгцээ өссөнтэй, нөгөө талаас давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх явдлыг тасралтгүй боловсролын тогтолцоонд авч үзэх, сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулахыг зүй ёсоор тавигдаж байна.Үүнд:


Оршил

Монгол улсын нийгмийн томоохон салбар болох номын сангийн түүхэн хөгжил тэртээ 100-гаад жилийн өмнө зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл багагүй амжилтанд хүрсэнийг зүйтэй гэж бодож байна. Бид Ази төдийгүй дэлхийд тэргүүлэх зэргийн баялаг фонд бүхий номын санг бүтээн байгуулж чадсан ба орчин үеийн олон улсын номын сангийн арга ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь томоохон амжилт гэж ойлгож байна.
Харин мэдээллийн даяарчлал эрчимтэй явагдаж буй өнөөгийн нөхцөлд боловсон хүчинд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй боловсролын тогтолцоог буй болгох асуудалд дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх явдал нийгмийн хэрэгцээний тулгамдсан асуудлын нэг гэж үзэж байна.
Ийнхүү өнөөгийн номын сангийн нөхцөл байдалд одоогоор тулгамдаж буй асуудлуудыг гаргаж тавин тэдгээрт шийдвэрлэх тодорхой арга замуудыг дэвшүүлэн тавьж байна.










1. Номын сангийн өмнө тулгамдаж буй асуудлууд
Манай улсын нийт номын санчдын дунд судалгаа хийж үзэхэд 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн бус, бэлтгэгдсэн мэргэжилтэн өнөөгийн мэдээллийн технологиос хоцрох хандлага харагдаж байна. Энэ нь нэг талаас нийгмийн мэдээллийн хэрэгцээ өссөнтэй, нөгөө талаас давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх явдлыг тасралтгүй боловсролын тогтолцоонд авч үзэх, сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулахыг зүй ёсоор тавигдаж байна.Үүнд:
- Номын санчийн боловсролын суурь мэдлэгийг бакалаврын түвшинд шинжлэх ухааны үндэстэй, зохих стандартын дагуу баттай мэдлэг олгох
- Бэлтгэгдэж гарсан боловсон хүчинг тасралтгүй сургалтанд хамруулах тогтолцоог буй болгох
- Номын санчдыг мэргэшүүлэх\
- Уламжлалт номын сангийн мэргэжлийг орчин үеийн мэдээллийн мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлагыг үндэслэн цогц хэлбэрээр бэлтгэхэд чухалчлан анхаарах
- Багшлах боловсон хүчинг нарийн мэргэжлээр дагнан бэлтгэх
- Мэдээлэл – харилцааны систем дэх өсөн нэмэгдэж буй оюуны олон талт хэрэгцээг үндэслэн номын сан, номын санчийн эзлэх байр суурь, нийгмийн ач холбогдлыг тодорхойлох, цалин урамшууллын тогтолцоонд шинэчлэл хийх
- Засгийн газрын 1994 оны номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах гэж заасны дагуу номын санчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд арга зүйн зөвлөмжийг боловсронгуй болгож эрчимжүүлэх
- Хөдөө орон нутгийн нийтийн номын сангуудын фондын баяжуулалт, техник тоног төхөөрөмж, номын сангийн барилга байгууламж, уншигчдын хэрэгцээг хангахад учир дутагдалтай байгаад анхаарах гэх зэрэг асуудлууд нь тулгамдсан асуудлууд болж байна.


2. Шийдвэрлэх арга замууд
- Номын сан, ном зүйн мэргэжилтэнг мэргэшүүлэх асуудлыг зүй ёсоор хөндөж байгаа бөгөөд давтан сургалтаар нарийн мэргэжил олгох асуудлыг баталгаажуулах
- Сургалтын материаллаг бааз, сурах бичгийн гарын авлага хангалтгүй, шинэ маягаар сургалтыг хөтлөн явуулахад анхаарч ажиллах, сургалтын стандарт чанарыг эрчимжүүлэх,
- Номын сангийн дээд боловсролын системд олон чиглэл бүхий мэдээллийн мэргэжилтэн сургалтын агуулга стандарт чанарыг эрчимжүүлэх.
- Номын сангийн дээд боловсролын системд сургалтын агуулга, стандарт чанарыг эрчимжүүлэх, гадаад орны туршлагыг судалж тодорхой мэдлэгийн салбараар дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг номын санчийн мэргэжлээр нэмэлт болгон сургаж мэргэшүүлдэг.
- Сургалтын үйл явцыг сургалт арга зүйн болон материал техникээр хангах, мэргэжилтэнг аттестатчилах журам хийгээд электрон боловсролын технологийг дэлгэрүүлэх, сургалтанд шинэ технологи, арга зүйг ашиглах.
- Хөдөө орон нутагт \ялангуяа сумдуудад\ биечлэн очиж, номын сангийн төрөл чанарыг харгалзан арга зүйн зөвлөгөөг тогтмолжуулах, сургалтыг зохион байгуулах, мөн номын санчдад ганцааарчилсан сургалт явуулах, номын санч, сэтгүүл болон мэргэжлийн ном хэвлэлийн фондыг ашиглан зайны сургалт явуулах
- Улсын хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор хөдөө орон нутгийн номын сангуудыг хөгжүүлэх \уншигчдын эрэлт хэрэгцээг хангахад номын сангийн баяжилт, техник тоног төхөөрөмж, барилга байгууламж\ гэх мэт шийдвэрлэх арга замуудыг дэвшүүлж байгаа нь номын сангийн хөгжилд чухал ач холбогдолтой болов уу гэж үзэж байна.



Дүгнэлт

Номын сангийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын тухай дүгнэн үзэхэд номын санч – мэдээллийн мэргэжилтэн бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бүх шатны номын сангийн мэргэжлийн мөн чанар, тасралтгүй боловсрол олгох тухай асуудлыг иж бүрэн тусгасан, орчин үеийн номын сангийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлсон “Эрхэм зорилго – номын сан ба номын санч” хөтөлбөр боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Номын сангийн фондонд мөрдөгдөх хууль дүрэм,


Номын сангийн фондонд мөрдөгдөх хууль дүрэм,
Оршил
Номын сангийн фондонд мөрдөгдөх хууль дүрэм, тогтоол шийдвэрүүдийг эмхтгэн бичиж толилуулав. Номын сангийн тухай: \Хууль, тогтоол, шийдвэрийн эмхтгэл.-УБ., 2003.-148. гэх номыг ашиглав\. Энэхүү хууль тогтоол, шийдвэрүүдийг номын сангууд болон номын санч, уншигчид мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.

Номын сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх, хууль дүрэм,
тогтоол шийдвэрүүд.

Номын сан нь нийгмийн нэгжийн хувьд нийгмийн хэм хэмжээ, хууль журамд захирагдаж үйл ажилагаа явуулдаг. Номын санд хэрэглэгдэх зарим хууль, тогтоол, тушаалууд:

1. Номын сангийн талаар авах арга хэмжээний тухай: Засгийн газрын 1994 оны 01 сарын 27-ны 23-р тогтоол
- Монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, соёл боловсрол,
шинжлэх ухаан, шашин, хэвлэл мэдээллийн хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх талаар авсан арга хэмжээнүүд. Энэ тогтоол нь 4 зүйлтэй. Энэ тогтоолд УТНС \одоогийн ҮНС\-г Монгол улсын хэмжээнд байгаа төрийн өмчийн сангуудыг заах арга зүйн удирдлагаар хангах, мөн түүнчлэн УТНС-д заавал авах хувийн тухай хуулийг хэрэгжүүлэх, УТНС-ын сэргээн засварлах лабораторыг өргөтгөх, номын сангийн төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг заажээ.

2. Ном хэвлэлийг дахин үнэлэх журам: Сангийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2006 оны 11-р сарын 10-ны өдрийн хамтарсан 357\406 дугаар тушаал.
- Энэ журмын зорилго нь ард түмний оюуны баялгийн үнэлэмжийг алдагдуулахгүй ба
хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцөлийг хангах, сан хөмрөгийн бүтцийг сайжруулахад оршино. Энэ журам нь нийт 5 хавсралттай. 4 зүйл 19 заалттай.

Нэг: Нийтлэг үндэслэл.
1.1 Яам, газруудаас хариуцсан салбарын үндсэн хөрөнгийн үнэ өөрчлөх итгэлцүүр боловсруулах болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын үндсэн хөрөнгийн үнэ ханшны өөрчлөлтэй уялдуулан дахин үнэлэх тухай Монгол улсын засгийн газрын 1994 оны 4-р сарын 13-ны өдрийн хуралдааны 20-р тэмдэглэлийг үндэслэн номын сангийн ном хэвлэлийг дахин үнэлэх, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2 Журмын зорилго нь ард түмний баялгийн үнэлэмжийг алдагдуулахгүй байх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцөлийг хангах, сан хөмрөгийн бүтцийг сайжруулахад оршино.
1.3 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнд номын сангийн үндсэн хөрөнгө, ерөнхий данс, тайлан тэнцэлд тусгагдсан ном, хэвлэлийг хамруулна.

Хоёр: Ном хэвлэлийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах.
2.1 Монгол улсын үндэсний болон аймаг, нийслэл, байгууллагын номын сангийн ном хэвлэлийн дахин үнэлгээг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс хийнэ.
2.2 Комиссыг тухайн байгууллагын даргын тушаалаар байгуулна.
2.3 Байгууллагын комисс нь дахин үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.
2.4 Байгууллагын комисс нь намын үнэлгээний итгэлцүүр дээр тулгуурлан номын дахин үнэлгээг хийнэ.
2.5 Номын дахин үнэлгээний нэгтгэлийг комиссын хурлаан хэлэлцэж гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.6 Номын дахин үнэлгээний нэгтгэлийг төвийн болон, орон нутгийн, төрийн өмчийн хороонд ирүүлж шийдвэрлүүлнэ.
2.7 Уг шийдвэрийг үндэслэн байгууллага нь дахин үнэлгээний дүнг байгууллагын тайлан тэнцэл, номын ерөнхий болон нэгдсэн бүртгэлд бүрэн тусгагдана.

Гурав: Ном хэвлэлийг дахин үнэлэх
3.1 Комисс нь ном хэвлэлийг шинжлэх ухааны салбараар нь ялгавартай үнэлэх итгэлцүүр болон дундад жишиг үнийг тус тусаар үндэслэн номын дахин үнэлгээг тогүтооно.
3.2 Ном хэвлэлийн дахин үнэлгээг хийхдээ түүний хэвлэгдсэн он, шинжлэх ухааны ач холбогдол зэргийг харгалзана.
3.3 Дахин үнэлгээний итгэлцүүрийг ном хэвлэлийн гадаад худалдааны үнэ, Монголын зах зээлд борлогдож буй үнийг харгалзан зах зээлийн одоогийн дундаж үнийг хуучин үнэд харьцуулах замаар гаргана.
3.4 Ном хэвлэлийн дахин үнэлгээг 1950-1960 он, 1961-1991 он, 1992-1996 оон, харин тогтмол хэвлэлийг 1921-1950 он, 1951-1970 он, 1971-1991 он гэж хэвлэгдсэн оноор нь ангилж үзнэ.
3.5 Үнэт ховор гар бичмэл, барын Монгол судлалын холбогдолтой ном, судар болон 1949 оноос өмнөх номын үнийг төрийн өмчийн хорооны шийдвэрээр тогтооно. 1997 оноос хойшхи номы үнийг хэвээр үлдээнэ.
3.6 Их дээд сургуулийн сурах бичгийг шинжлэх ухааны салбараар нь ангилан доктор, дэд доктор, магистрын зэрэг горилсон нэг бүтээлийн хураангуйг хавсралтанд заагдсанаар тус тус үнэлнэ.
3.7 Бэлэг солилцоогоор ирсэн ном, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалын үнэлгээг хавтасны материал, зураг чимэглэл зэргийг харгалзан хавсралтанд заагдсанаар тогтооно.
3.8 Гадаад хэл дээр болон гадаадад Монгол хэл дээр хэвлэгдсэн номын үнэ нь тухайн улсын мөнгөний нэгжээр номон дээр тавигдсан бол тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж итгэлцүүрт харьцуулах замаар үнэлнэ.

Дөрөв: Бусад зүйл.
4.1 Энэ журмын биелэлтэнд санхүүгийн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана.

Номын үнэлгээний итгэлцүүр
д\д Шинжлэх ухааны салбар Үнэлэх итгэлцүүр оноор \дахин\
1950-1960 1961-1991 1992-1996
1 Марзсизм-Ленинизм 100 70 1.5
2 Байгалийн шинжлэх ухаан 150-200 130-180 2.5
3 Техникийн шинжлэх ухаан 200-250 130-180 2
4 Хөдөө аж ахуй ба ойн аж ахуй 50-70 30-50 2
5 Эрүүлийг хамгаалах 100-130 70-100 2
6 Нийгмийн шинжлэх ухаан 130-150 70-100 3
7 Хэлний шинжлэл, толь бичгүүд 200-250 150-200 4
8 Уран зохиол, аман зохиол 150-200 100-150 2


3. Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам. Гэгээрлийн сйадын 1997 оны 99-р тушаал
Энэ журмын гол зорилго нь Энэ журмын гол зорилго нь ном хэвлэл \үнэт ховор, ганц хувь, гар бичмэл, ном судар\-ыг гэмтээх, үрэгдүүлэх, төрх байдлыг нь өөрчлөхөөс сэргийлэхэд оршино. Энэ журам нь 4 зүйл, 11 заалттай.
Нэг: Нийтлэг үндэслэл
1. Номын сангаас уншигчдад үйлчлэх явцад алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2. Энэ журмын зорилго нь ном хэвлэл \үнэт ховор, ганц хувь, гар бичмэл, ном судар\-ыг гэмтээх, үрэгдүүлэх, төрх байдлыг нь өөрчлөхөөс сэргийлэхэд оршино.
3. Энэхүү журмыг ном хэвлэлтэй харьцаж буй номын санч, уншигч, номын сангийн байгууллага бүр дагаж мөрдөнө.

Хоёр: Номын санчид хүлээлгэх хариуцлага.
1. Номын санч нь уншигчдад ном хэвлэл өгөх, буцааж авахдаа шалгаагүйгээс түүний хуудас урагдсан, гэмтсэн, хуудас алга болсон тохиолдолд тухайн хэвлэлийг бүрэн бүтэн болгох.
2. Хэрэв гурваас дээш хувьтай ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын үнийг тухайн үеийн ханшаар, харин гурваас доош хувьтай ном хэвлэл алдсан буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд номыг номоор нь буюу номын санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай номоор төлүүлэх.
3. Номын сангийн дотоод журам зөрчин, гэрээр болон уншлаганд гаргадаггүй ном хэвлэл \гар бичмэл, ганц хувь ном, барын ном, толь бичиг, нэвтэрхий толь гэх мэт\-ийг алдаж үрэгдүүлвэл хөдөлмөрийн хуулийн 59-р зүйлийн 1, 63-р зүйлийн 3-т заасны дагуу арга хэмжээ авна.\ өөрчлөлт оруулсан 2006 оны 6-р сарын 9-ны 213 дахь тоот тушаал\.

Гурав: Уншигчдад хүлээлгэх хариуцлага.
1. Уншигч нь номын сангийн дүрэм зөрчин уншлагын танхимд уншихаар авсан ном хэвлэлээ эргүүлж өгөлгүй авч гарсан тохиолдолд дор дурьдсан хариуцлага хүлээлгэнэ.
- Харъяалагдах байгууллага, сургуулийн захиргаанд мэдэгдэх.
- Авч гарсан ном хэвлэлээ эргүүлэн авч уншигчийн үнэмлэхийг 3-6 сарын хугацаанд хураах.
- Хэрэв авч гарсан ном хэвлэлээ үрэгдүүлсэн тохиолдолд энэ журмын 2-ын 2,3-т заасны дагуу арга хэмжээ авна.
2. Уншихаар авсан ном хэвлэлээс хуудас дутаасан, өнгө үзэмжийг нь бууруулсан, мэдээллийг алдагдуулсан тохиолдолд уг хуудсыг ижил номоос нь хувилуулан бүрэн болгуулах.


Дөрөв: Ном хэвлэлийг төлүүлэх.
1. Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэхдээ хөдөлмөрийн хуулийн 63-р зүйлийн 2, 64-р зүйлийн 1-т заасны дагуу төлүүлнэ. \өөрчлөлт оруулсан 2006 оны 6 сарын 9-ны өдрийн 213-р тоот тушаал\
2. Уншигч буюу номын санч номын сангийн захиргаанаас тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол шүүхэд шилжүүлнэ.


4.Ном сангийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам: Монгол улсын Соёлын сайд, Сангийн сайдын 1994 оны 83\97 тоот тушаалын хавсралт 1.

Номын сангийн номзүй ба интернэт


Номын сангийн номзүй ба интернэт
Номын сангийн номзүй ба интернэт
Номын сан гэдэг ерөнхийдөө бол мэдээллийг цуглуулан хуримтлуулж уншигчдад цуглуулсан мэдээллээ дамжуулж байдаг асар их мэдээллийн уурхай юм. Тэр нүсэр их мэдээллийн сангаас хэрэгцээт мэдээллийг олоход нь биечлэн туслах мэргэжилтний үйл ажиллагаа нь лавлагааны номын сангийн гол үүрэг юм. Номын сангууд болон мэдээллийн эх сурвалжийг бий болгогч нар мэдээлэл шаардлагатай байгаа хүмүүс өөрсдөө бие даан ашиглаж болох “хэрэглэхэд хялбар” мэдээлэлд нэвтрэх арга замыг бий болгоход оролддон.
Лавлагаа үйлчилгээ нь: мэдээлэл шаардлагатай хүмүүст мэдээлэл ба санаа илэрхийлэгчдийн дийлэнх нь өөрсдийн зав чөлөөний хязгаарлалт, мэдээллийн ямарч эх сурвалжууд байгаа эсэх, эсвэл тэднийг хэрхэн олох, яаж ангилахаа мэдэхгүй байх, эсвэл мэдээллийн ертөнцийн нарийн төвөгьэй , нүсэр цар хэмжээ зэргээс болж өөрсдийн хэрэгцээт зүйлээ олоход бэрхшээлтэй тулгардаг лавлагааны номын сангийн үндсэн үүрэг бол ийм хүмүүст эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг даван туулахад туслах чанартай үйлчилгээ үзүүлэх явдал юм. Эдгээр хэрэгцээ шаардлагаас болж хүмүүс номын сангийн материал ашиглахад номын сангийн материал болон номын сангийн фонд хоёрын хооронд зуучлагч байх шаардлагатайг номын сангууд ойлгож зуучлах тэр хүнийг лавлагааны номын санч гэж нэрлэжээ.
Номын сангаас үзүүлдэн мэдээллийн үйлчилгээ нь ганцаарчилсан, шууд туслалцаа, лавлах материал, тэмдэг тэмдэглэгээ, лавлагааны эх сурвалжаас ялган сонгож авсан мэдээллийн солилцоо уншигчдад зөвөлгөө өгөх үйлчилгээ, хэрэглэгчийн хэрэгцээ ба сонирхолын урьдчилан харгалзсан мэдээллийн дүгнэлт, электрон мэдээлэлд нэвтрэх зэрэг олон төрлийн хэлбэртэй.
Лавлагаа үйлчилгээний аргууд
• Мэдээлэл
• Хялбар лавлагааны асуултууд
• Ном зүйн нягтлал
• Номын сан хоорондын солилцоо ба бичиг баримтын хүргэлт
Лавлагаа үйлчилгээний төрлүүд
• Мэдээлэл ба лавлагаа өгөх үйлчилгээ –хэрэглэгчдэд зориулан солилцож болох бусад номын сангуудад байгаа материалуудыг номын санчид олж тогтоохоос гадна хэрэглэгчдэд шаардлагата байгаа үйлчилгээг үзүүлж чадах олон нийтийн байгууллага, агентлагуудыг олж тогтоох
• Төлбөртэй үлчилгээ ба жуулчлалын үйлчилгээ –нэмэлт цаг авснаар тусламж хүссэн дарааллын дараагийн хүнийг гомдоочих вий гэж айлгүй гүнзгий утна, агууллагатай асуултууд дээр ажиллан магадгүй номын сн бүх хэрэглэгчдэд үзүүлж чадахгүй үйлчилгээний өр төлбөрийг үүсгэж чадна.
• Уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээ –уншигчдад ганцаарчилсан туслалцаа, үзэл баримтлыг гэж хэлж болно.
• Электрон лавлагааны үйлчилгээ –энэ үйлчилгээ нь байнга өсөн хөгжиж байгаа бөгөөд лавлагааны номын санд чухал ихээхэн нөлөө үзүүлдэг.
• Лавлагааны хамтарсан үйлчилгээ –номын сангийн мэдээллийн үйлчилгээний чадавхийг бусад номын сангууд буюу мэлээллийн төвүүдтэй харилцан хамтарч ажилласанаар улам өргөтгөн тэлдэг.
Лавлагааны үйлчилгээний орчин нь: лавлагааны үйлчилгээний цэгийн орчин дахь биет зүйлс номыг сангийн веб хэсэг дэх лавлах болон үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд, лавлагааны ажилтанууд, лавлагааны фонд мөн лавлагааны үйлчилгээний журам зэргээс бүрдэнэ. Лавлагааны энэхүү үндсэн бүрэлдхүүн нь хөдөлгөөнтэй дотоод хэлхээ холоотой аль ч хэсэгтээ өөрчлөгддөг, бусаддаа нөлөөлж бүтээж байдаг, лавлагаа үйлчилгээний үндсэн төвд хэрэглэгч байдаг.





Номын сангийн системүүд ба сүлжээнүүд
Муж улсын, бүс нутгийн, орон нутгийн номын сангуудын тогтолцоо, орон нутгийн электрон мэдээллийн сүлжээнүүдийн хөгжилд үндэсний хэмжээнд бий болсон каталогжуулалт электрон сүлжээ зэрэг нь сүүлийн жилүүдэд лавлагааны ажлыг улам баяжуулсан юм.эдгээр шинэ сүлжээнүүд нь бусад номын сангуудад байгаа шаардлагатай эх сурвалжуудыг олох асуудлыг хялбар болгож ялангуяа, каталогжуулах электрон сүлжээ нь номзүйн асуултуудыг шалгах, кодлоход маш хэрэгтэй болсон юм. Сүүлийн үед асар хурдан хөгжиж байгаа интернэтийн мэдээллийн хэмжээ болон мэдээний төрлийн хэмжээлэшгүй өсөлт хэрэглэгчдэд шаардлагатай байгаа мэдээллийг хайхад лавлагааны номын санчдад шинэ сонголт хувилбаруудыг, бий болгосон байна. Энэ хүрээн дэх лавлагааны үйлчилгээг заримдаа лавлагааны хамтарсан үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ үйл явцад нөлөөлсөн чухал хүчиг зүйл нь муж улсын болон зарим тохиолдолд гишүүнчлэл зөвхөн нэг төрлийн номын сангуудаар хязгаарлагдсан байдаг ном, хэвлэл, материалыг олон номын сангаар дамжуулах үйл ажиллагааг интернэт ашиглан олон нийтэд хүргэх явдал юм. Интернэт нь номын сангийн хэрэглэгчдэд номын санд байгаа буюу байхгүй мэдээллийн ертөнцийн бүх эх сурвалжуудыг хүргэх явдал юм.
Интернэтэд тавигдаж амжаагүй тавигдахгүй зарим нэг ховор нандин материал номын санд хадгалагдаж байдаг тиймээс тэр материалыг хэрэглэгчид номын сагаас авч ашиглах боломжтой. Харин нөгөө талаас өртөг өндөртэй тэр бүр бүх номын санд байдаггүй хэрэгцээт материал интернэтэд тавигдсан байдаг ийм материалыг хэрэглэгчид интернэтээс олж ашиглах боломжтой. Интернэтийн үйлчилгээний орчин алсын хэрэглэгч болон номын сангийн хэрэглэгч хоёр ижил бооломж, ижил аргаар, адилхан, төвөггүй ажиллах боломжтой.

номын сан ба интернэт

номын сан ба интернэт
1. Оршил

Уг судалгаагаар номын сан гэж юу болох, интернтет гэх ухагдахууныг гаргаж тэдний хоорондын хамаарал хийгээд интернет дэх номын сангийн ашиг тусыг олж харахыг хичээлээ. Энэхүү судалгааг хийхдээ Оюунбилэгийн “Орчин үеийн номын сан” болоод интернетийн мэдээллүүдийг ашигласан болно.




2. Агуулга

2.1. Номын сан гэж юу вэ?

Номын сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор баримт бичгийн бүх төрлөөс гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм, микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад бүрдүүлж зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой холбоотой байдаг.
Монголчууд бүр эртний Хүннү нар кэмү, дараа нь кидан, руни зэрэг бичгээр бичиж байсны дурсгал хадны бичиг хөшөө чулуунд өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. X зуунаас хойш уйгаржин бичиг хэрэглэх болж XIII зуунд төрийн хэргээ энэхүү бичгээрээ хөтөлж, мөн Чингисийн эзэнт улсын түүхэн дурсгал "Монголын нууц товчоо", "Алтан дэвтэр" зэрэг олон тооны түүх, уран зохиолын дурсгалт бичгийг бүтээжээ. Монголчууд номыг хус модны үйс, даавуун дээр утсаар шаглаж оёх, алт, мөнгө, зэс зэрэг 9 эрдэнээр урлах зэргээр хийхээс гадна модон болон тугалган барын номыг сүүлийн гурав, дөрвөн зууны хугацаанд барлан түгээж байжээ.
Номын сан үүсэн бий болж олширсноор түүнийг хадгалах, мөн олон хүнд хүртээх зорилгоор номын санг байгуулж байжээ. Номын санг анх байгуулснаас хойш он дарааллан эртний Шумер, Ассирчуудын шавар хавтан, эртний Грек, Ромын папирус цаасан дээр бичсэн материал, Грек, эртний Латин ертөнцийн сүүлийн үе, дундад зууны үеийн үеийн сүм хийдүүдийн хэрэглэдэг байсан элгэн цаасан дээрх материал, цаасан дээр хэвлэсэн ном, орчин үеийн микро хальс, төрөл бүрийн дискет, соронзон хальж зэргийг хадгалсаар байна. Номын хадгалах нь соёлыг өвлүүлдэг сайн талтай. Ард түмэнд нээлттэй номын сан нь уншлага, судалгааны танхим, ангилалт дэлгэцийн болон сонсголын замын төхөөрөмжөөр уншиж сурч мэдэх боломжит эргэлт гаргасан гэж хэлж болно.
Номын сан орчин үед мэдээлэл хадгалагч, хамгаалагч байх төдийгүй мэдээлэл түгээгч, дэлгэрүүлэгч, боловсрол олгогч, бие даан сурах болоёсролын төв гэдэг утгаараа мэдээлэл хаангамжийн төв болж байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл хангамжийн төв байхын тулд номын сангийн мэдээллийн төрөл нь цаасан, микрофильм, микрофишээс гадна электрон /тоон/ хэлбэрт шилжиж байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн төрөлжсөн мэдээллийн сан бүхий электрон номын сан байгуулах шаардлага зайлшгүй бий боллоо. Өндөр хөгжилтэй орнуудад электрон номын сангийн хөгжил аль хэдийн биелэлээ олсон бол манай орны хувьд хөгжсөөр л байна.
Өнөөгийнномын сангийн зорилго нь: мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд дижитал эх сурвалжуудад тулгуурласанэлектрон мэдээллээр үйлчлэх явдал юм. Номын сан бүр тодорхой зорилтыг үндсэнзорилгодоо хүрэхийнтулд дэвшүүлдэг. Зорилт нь тодорхой цаг хугацаагаар баримжаалагддаг.
Шинжлэх ухаан техникийн маш их мэдээлэл интернэтэд байрлантүүнийг хурдан шуурхай цаг хугацаанд нь олох, авч ашиглэх шаардлага зайлш,гүй тавигдаж байна.
Эдгээр мэдээллийг зөв зохистой ангилан ялгаж үйлчлүүлэгчдэд хүргэх нь нийт номын сангийн нэг шинэ зорилт болж байна.
Номын сангийн хамгийн гол ажил болох мэдээлэл номзүйн ажлыг боловсронгуй болгохын тулд цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр хурдан шуурхай нэг дороос мэдээлэл өгөх бүрэн хайлтын систем бүхий програмаар боловсруулагдсан электрон мэдээллийн ан байгуулах нь хамгийн чухал асуудал юм.

2.2. Интернет гэж юу вэ?

Интернэтийг тодорхойлно гэдэгмаш төвөгтэй. Интернэт нь асар их мэдээлэл агуулахаас гадна танд тулгарсан асуудлыг хамгийн бага зардалаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт гол агуулга нь оршиж байгаа юм. Үнэндээ интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Тэгэхдээ дэлхий дахиныг хамарсан олон компьютерийн сүлжээ гэдэг нь бидэнд чухал биш. Харин бидэнд ашиглаж болох шинэ орчин гэдэг нь чухал юм. Хэдий тийм боловч интернэт нь олон нийтийн хэрэглэгдэхүүн учраас шүүмжлэлтэй хандах тал байж болно. Интернэт нь: бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ, хамтын харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжууд компьютеруудын холболт юм.
Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшилүүдийн нэг нь Интернэт. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сүлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг.
Интернетэд өрийн гэр орон гэж байхгүй ба толгойлогч компьютер гэж байхгүй. Хязгааргүй их мэдээлэлтэй дэлхий даяарх маш олон компьютерууд бүгд хоорондоо холбоотой. Та Интернеттэй холбогдсон бол энэ бүх мэдээллийг өөрийн компьютераас уншиж, сонсож, харж бас хамтран ажиллаж чадна.
Интернет бол өөр хоорондоо холбоотой компьютеруудын дэлхийн маш том сүлжээ юм. Интернетийн маш олон технологид тулгуурладаг. Таны үнэхээр мэдэх ёстой бүх зүйл бол эдгээр компьютерууд хоорондоо холбогдсон ба бие биетэйгээ ярилцаж чадна гэдэг л юм.
Улам олон хүн мэдээлэл ба зугаа цэнгэл-бас худалдаа хийх, бие биентэйгээ харилцах гэж өдөр бүр Интернет ашиглаж байна.
Судалгаагаар сая сая хүн телевиз үзэхээс Интернет ашиглахыг илүүд үздэг байна.
Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.
Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.


2.3. Номын сан ба интернет

Номын сангийн мэдээлэл ном зүйн ажил бол уншигчдын эрэлт хэрэгцээ, шаардлагатай мэдээллийг өгөөд зогсохгүй, тэдэнд шинэ хэрэгцээг үүсгэдэг номзүйн ажиллагаа юм. Номын сангийн мэдээлэл номзүйн ажил нь мэдээлэл түгээхдээ нийт уншигч, бүлэг уншигч, тодорхой нэг уншигчдад аман болон бичгийн хэлбэрээр мэдээлэл дамжуулдаг. Мэдээллийн технологийн өндөр хурдацтай хөгжлийн ачаар интернетийг ашиглан номын сангийн мэдээлэл, номзүйн аль ч хэлбэрийг аман болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх өргөн боломж нээгдээд байна. Тухайлбал Д. Нацагдоржийн нэрэмжит хотын “Төв номын сан”-гийн цахим хуудсанд өөрийн e-mail хаягаа бүртгүүлснээр тэндээс явуулж байгаа үйл ажиллагааны тухай мэдээлэл, сурталчилгааг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болжээ. Үүнийг бүлэг уншигчдад бичгийн хэлбэрээр \цахим\ мэдээлэл түгээх арга гэж үзэж болох юм. Мөн түүнчлэн номын сангийн олон улсын холбоо IFLA-гийн вэб хуудсанд нийт хэрэглэгчиддээ зориулж ямар цуглаан хэдийд болох вэ?, ямар материал бүрдүүлж оролцож болох вэ? зэрэг мэдээллийг ил тод байрлуулсан нь нийтэд зориулсан номзүйн үйлчилгээний жишээ болно. Дээрх бичгийн хэлбэрийн ажлаас гадна амар хэлбэрийн үйлчилгээг интернетээр үзүүлж болох боломжтой юм. Өөрөөр хэлбэл онлайн хурал зохион явуулах, видеон хурал явуулах гэх мэт. Дээрх жишээнүүдээс үзэхэд интернет номын сангийн мэдээлэл, номзүйн ажил явуулахад тохиромжтой цаг хугацаа, орон зай хэмнэсэн ашиг тустай хэрэгсэл болох нь харагдаж байна.


3. Дүгнэлт

Дэлхий нийтээр мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн үед орж буй мэдээллийн гэгдэх 21-р зуун манай улсад мэдээлэл холбоо технологийн дэвшил хурдацтай дэвшиж, нийгэм болон хувь хүний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулсаар байна. Номын сан бол эрдэм мэдлэгийн өргөн хүрээтэй хадгаламж төдийгүй тэрхүү баялаг мэдээллээ өргөн олон түмэнд түгээж ажилладаг ч номын санд зөвхөн өөрт байгаа фондын хүрээнд ажилладаг. Номын санд байхгүй мэдээллийг интернетээс олж авах боломж байдаг. Иймээс интернетийг том номын сан гэж хэлж болох юм