Орхонтуул сумын номын сан нь анх 1960 онд клубын дэргэд байгуулагдан анхны номын санчаар Я . Баасанжав ажиллаж байв .Түүнээс хойш шинээр 2007 онд 3000 гаруй номын фондтой 10 ширээ сандал бүхий уншлагын танхимтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн . Одоо манай номын сан 5000 гаруй номын фондтой сумын 3 багийн 2600 гаруй иргдэд үйлчлээд байна . Манай номын сангаас уншигч ирэгсдийн дунд зохиолчдын бүтээлийг сурталчлах зорилгоор “ Уран бүтээлчийн нэг өдөр “, “ Бичиг соёлын хишиг өдөр” зэрэг өдөрлөг ,шинэ номын үзсэглэн, “ Уран жиргээ “ ,уран уншлагын наадам , өсвөрийн яруу найрагчдын дунд “ Дунгийн эгшиг “ яруу найргийн наадам ,ЕББДС- ийн сурагчид анги хамт олны дунд “ Эх хэл - эрхэм соёл “ аян, “ Номын сайн нөхөр тэмдэгтэн “ , гар зургийн уралдаан , багт наадам, “ Түүхийн жимээр “ тойрон аялалыг тус тус зохион байгуулан уламжлал болгоод байна . Мөн алслагдсан малчид, тариаланчидад улиралд 2 удаа нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэж байна .
Номын сангийн танхимын танилцуулга
Манай номын сан нь уншлагын танхимаар дамжуулан бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг . Уншлагын танхим нь 10 ширээ сандал , номын үзсэглэнгийн тавиур , шилэн хорго ,уншигч ирэгсдэд зориулсан номын санчийн болон уншигчийн булан ,мэдээллийн самбар , 1500 гаруй номтой ойрын фондтой бөгөөд чөлөөт сонголтын хэлбэрээр үйчилгээ үзүүлдэг .
Номын санчдын танилцуулга
1960 -1977 Я. Баасанжав
1977 -1985 Т.Бадам
1985 –1989 Д.Уранчимэг
1989 - Р.Даваасүрэн
2007 - А. Наранцацрал ажиллаж байна .
Ажиллах цагийн хуваарь
Өдөр бүр : 09.00 – 13.00
14.00 – 18 .00
Бямба , ням гарагт амрана.
Танилцуулгыг дараахь хаягаар орж үзнэ үү.
https://docs.google.com/document/d/1j4t8leCEJdO7Rl_M24IL80M4Kn14zHsaZIsWUDm48PM/edit
No comments:
Post a Comment