Tuesday, October 25, 2011

bie daalt






Номын санд интернэт ашиглах
Мэдээлийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед номын сангуудыг тухайн хутаг дэвсгэр дээрх хүн амыг төрөл бүрийн мэдээллээр мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэх бодлого хурцаар тавигдаж байна.

Оршил
            XX зуунаас өмнө Монголын ном хэвлэл нь Хаад ноёдын орд харш, сүм хийд шашны тэргүүн лам нарын өргөөнд ихээхэн хуримтлагдаж байсан. 1990 оноос манай улсын нийгэм улс төр , эдийн засаг боловсролын салбарт эрс өөрчлөлт явагдаж зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор төр нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан. Шилжилтийн эхэн үед соёл боловсролын салбар түүний дотор номын сангийн систем гүнзгий хямралд орж санхүүжилт хомстон номын фонд бүрдүүлэлт уншлага үйлчилгээ , боловсон хүчний хангалт нилээд суларсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд номын сангийн үйл ажиллагаа сэргэх ханлдлага ажиглагдаж эхлэв. Өнөөдөр мэдээллийн ач холбогдол асар эрчимтэй өсөж мэдээллийн технологи нь улс орны хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болож байна. Хүн төрөлхтөн орчин үеийн соёл иргэншилыг мэдээлэлгүйгээр төсөөлөх боломжгүй. Мэдээлэл нь бид бүхний дассан уламжлалт ном хэвлэлийн хэлбэрээс хальж тоон электрон бичлэгтэй тоо хэмжээ эргэлтийн хувьд хязгааргүй их болсон. Монгол улсын хэмжээнд томоохон номын сангууд автоматжуулах ажлыг тэргүүлж байгаа нь хөгжлийн логик зөв дараалал боловч цаашид мэдээллийн эрин үед бусад номын сангууд өөр өөр хэлбэл хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг жижиг номын сангуудыг автоматжуулах асуудал хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна.







Номын санд интернэт ашиглах
Мэдээлийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед номын сангуудыг тухайн хутаг дэвсгэр дээрх хүн амыг төрөл бүрийн мэдээллээр мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэх бодлого хурцаар тавигдаж байна.
Энэ асуудлаар БСШУЯ тодорхой бодлого баримтлаж ирсэн бөгөөд бодлогын хүрээнд номын сангуудын өнөөгийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт, дүгнэлт хийх, төрөл бүрийн сургалт, семинар зохион явуулж, номын сан автомажуулах, номын сангийн фонтонд баяжилт хийхэданхааран ажиллаж байна.
2001-2002 онд номын сангуудын үйлчилгээг автомажуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкаас хэрэгжүүлж байгаа  төслийн хүрээнд номын фондын балжилт хийх, CDS/ISIS программыг нэвтрүүлэх , дохиолол, хяналтын систем суурилуулах, төрөл бүрийн сургалтын семинарыг зохион явуулсан байна.
Мөн 2002 онд ЮНЕСКО-той хамтран “Сумлын түвшинд мэдээллийг хүргэх нь нэгдсэн хөтөлбөр боловсоруулж, LIB4Uпрограммыг 20 гаруй номын санд нэвтрүүлэж, Номын сангийн автомаажуулалтын талаар гадаадын мэргэжлийн багш нараар “Нийтийн ба их дээд сургуулийн номын сангийн автоматжуулалтсан үйлчилгээ”, “Дьиюгийн аравтын ангилал”, WINISIS, “Олон улсын UNIMARC фармат”, “номын сангийн автомажуулалт”, “Номийн сангийн заах арга зүй” гэх мэт ном материалуудыг хэвлэн гаргасан ба удаа дараа олон арга хэмжээ авч ажиллаж байна.
Өнөөдөр манай улсын хэмжээнд төвийн хэдхэн автомажуулалттай ажиллаж баайна. Тухайлбал: Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, МУҮНСан,  ШУТИС-ийн номын сан, ЭМШУИС-ийн номын сан, МТҮП-ын номын сангууд автомажуулалтын програмыг ашиглан фондын ном хэвлэлийг электрон катлогт оруулж, уншигчдаа бүртгэн номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх ажлыг зохион явуулж байна.
Манай улсын номын сангуудын өмнө тулнарч байгаа гол асуудал бол улсын хэмжээнд номын сангийн автомажуулсан програм хангамжийг нэвтрүүлэх, номын санг Интернэтэд холбож үйлчилгээний төрөл хэлбэрийг өргөжүүлэх явдал билээ.
Номын сан автомажуулах ажил нь төсөв хөрөнгөний бололцоо муу, мэргэжилтэй боловсон хүчнмй дутмаг байдлаас шалтгаалан удаашралтай явагдаж байгаа хэдий ч орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч алхам алхмаар шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. МУҮНСан 1998 оноос L-Card төслийг хэрэгжүүлж номын сангийн уншигчдын үнэмлэхийг системийн зориулалттай мэдээлэл бүхий соронзон картаар сольж номын сангийн автомажуулсан үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна.
Манай улсын хэмжээнд томоохон номын сангууд автомажуулах ажлыг тэргүүлж байгаа боловч цаашид мэдээллийн эрин үед бусад номын сангууд өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг жижиг номын сангуудыг автомажуулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Номын сангуудад ажиглагдаж байгаа програм хангамж
Одоогийн байдлаар номын сангийн автомажуулалтын 4 програм хангамж ашиглагдаж байна. Энэ нь Улаанбаатар хотын төв номын сан авч хэрэгжүүлж байгаа ALICE ШУТИС-аас боловсруулсан LIB4U, мөн ЮНЕСКО-гоос үнэгүй тараагдсан CDS/ISIS, МУОНС-д боловсруулсан L-SOFT програм хангамжууд юм.
CDS-ISIS програм хангамжийн онцлог
ЮНЕСКО CDS-ISIS програмыг 1970-аад оны дунд үеэс номын сангийн автомажуулсан систем, сүлжээний үйл ажиллагаа нээлттэй байх шаардлагыг харгалзан хөгжиж байгаа орнуудын номын санг дэмжих зорилгоор дэлхий нийтэд үнэ төлбөргүйгээр тараах болсон. Дистрибьютерүүд нь засаж шинэчилсэн нэмэлт програмаа гишүүн орнууддаа түгээж, харицан холбоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээллийн сан баяжуулах формат нь маш нарийн гүйцэтгэлтэй бөгөөд Олон улсын ISO-2709 стандартын шаардлагыг хангахуйцаар боловсруулагдсан бөгөөд өгөгдлийн элтент нь текстэн хэлбэрээр өгөгддөг учир уншигч хэрэглэгчид ашиглахад ойлгомжтой. Жишээ нь: номын мэдээллийн сан байгуулахад зохиогч, номын нэр, хэвлэгдсэн хот, он гэх мэт элментийг ашиглана.
CDS/ISIS програмын DOS-ын хувилбарыг 1985 онд боловсруулсан бөгөөд нэг өгөгдлийн сан дээр ажилладаг бие даасан таван програмаас бүрддэг байв. Үүнд нэг програм өгөгдөл оруулах, мэдээлэл хайх үйлдлийг хийж, бусад нь эрэмбэлэх, хэвлэх, өгөгдлийг тодорхойлох, мастер файлын үйлчгилгээ, системийн үйлчилгээг тус тус хийдэг байжээ.
Үүнээс хойш 1988 онд 2.0 хувилбар, 1992 онд 3.0 хувилбар нь тус тус гарсан бөгөөд сүлжээнд ажилладаг, Паскал програмын хэлэнд ашиглагддаг гэх мэт өөрчлөндөж эхэлсэн.