Дэлхийн хамгийн алдартай 10 номын өргөө
Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд язгууртнууд л ашиглах боломжтой харин энгийн иргэд ашиглах боломж бага байжээ. Дэлхийн хамгийн эртний номын сан бол МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан гэж үздэг бөгөөд МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй номын сан байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Харин одоо XXI зууны дэлхийн хамгийн алдартай, хамгийн их номтой номын сангуудын жагсаалтыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг АНУ-ын Конгрессын номын сан тэргүүлсэн байна.
Александрын номын сан
АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) баталжээ. 1800 онд батлагдсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайныүед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогдож байна. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.
No comments:
Post a Comment